Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Ганболдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Засаг орон сууц” хөтөлбөрийн хоёр дахь сууцны эзнээр өндөр настан А.Далайжаргал тодорч ахмадын баярын өдөр шинэ байшинтай боллоо. “Засаг орон сууц” хөтөлбөрийг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн хугацаанд төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа дөрвөн өрхийг орон байртай болгоно гэж Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Ганболд хэлэв. Дээрх орон сууцыг сумын төрийн байгуулагууд, аж ахуйн нэгжүүдийн алба хаагчид хамтран барьсан бөгөөд "Ахмад настнаа дэмжих-Амьдрах орчноо сайжруулах-" жилийн ажлын хүрээнд ахмадуудынхаа дунд сугалаа сугалуулж эзнийг нь тодруулжээ. 2017 онд ашиглалтанд орсон сууцыг сумынхаа зорилтод бүлгийн өрх толгойлсон гурван хүүхэдтэй эх Д.Ганчимэгт олгож байв.
Алаг-Эрдэнэ сумын өндөр настан А.Далайжаргал шинэ байшинтай боллоо |
|
Сэтгэгдэл бичих