Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 17-р хуралдаан өнөөдөр болж Засаг дарга Д.Идэрмөнх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний улмаас сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцлээ.
Энэ үеэр АН-ын бүлгээс нэр дэвшүүлээгүй бөгөөд МАН-ын бүлгээс Х.Тайванбаярыг нэр дэвшүүлж нийт төлөөлөгч нарыг 98 хувийн саналаар Мөрөн сумын Засаг даргад батламжлуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо.
Х.Тайванбаяр нь МУИС-ийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд МУБИС-д Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Эрдэнэт хотын Улс төр боловсролын академид “Төрийн удирдлага” мэргэжлээр мэргэшиж суралцсан.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын МАН-ын даргаар ажиллаж байна.
Ингээд Х.Тайванбаяр гэж хэн бэ ? Түүний дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.
Овог нэр Хадбаатарын Тайванбаяр
Төрсөн он 1991
Төрсөн газар Бүрэнтогтох сум
Ам бүл 4, Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
Улс төр судлаач, Нийгмийн багш
Боловсролын удирдлага, Төрийн удирдлага
ТӨГССӨН СУРГУУЛЬ, БОЛОВСРОЛ:
1999-2009 он Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургууль
2009-2013 он Монгол улсын их сургуулийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн.
2015-2017 он Монгол улсын боловсролын их сургуульд Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан
2022 он Эрдэнэт хотын Улс төр боловсролын академид "Төрийн удирдлага” мэргэжлээр мэргэшиж суралцсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2013-2022 оны 2 сар хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуульд тасралтгүй 9 жил Түүх, нийгмийн ухааны багшаар ажилласан.
2022 оны 2 сараас Улаанбаатар хотод Монголын Залуучуудын Холбооны “Бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн газрын дарга”
2022 оны 05 сараас Мөрөн сумын МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
2010-2012 онд Баянзүрх дүүргийн намын дэргэдэх оюутны нэгдсэн холбооны тэргүүн
2009-2013 онд МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгресст, салбар зөвлөлийн дарга
2015-2020 онд Хөвсгөлийн Манлайлагч Залуус төрийн бус байгууллагын тэргүүн
2017-2019 онд Хөвсгөл Аймгийн Нийгмийн Ардчилал
Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч
2018 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны бага хурлын гишүүн
2019-2022 онд Хөвсгөл Аймгийн Нийгмийн Ардчилал
Монголын Залуучуудын Холбооны Дарга, удирдах зөвлөлийн гишүүн
2019 оноос Хөвсгөл Аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгч
2019 оноос Мөрөн суман дахь Бүрэнтогтох сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
2020 онд “Хөвсгөл Аймгийн Иргэдийн Хурал”-д Жилчиг 10-р багаас аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.
2022 оны 03 сараас Хөвсгөл аймгийн МАН-ын орон тооны бус дэд дарга
2022 оны 05 сараас Мөрөн сумын МАН-ын хорооны дарга
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
2012 онд Монгол Улсын Ерөнхий Сайдын Нэрэмжит Тэтгэлэгт оюутан
2016 онд Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Арга зүйч багш
2020 онд Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Ахлах багш
2017 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн төлөө медаль
2014 онд Улсын эсээ бичвэрийн уралдааны Дэд байр
2015 онд Улсын сайн хичээл, үйл ажиллагааны шилдэг технологитой багш
2014, 2015, 2018 оны Эрдмийн далай цогцолбор сургуулийн Шилдэг багш
2014, 2015 оны сургуулийн хичээл заах ур чадварын уралдааны дэд аварга
2016 онд Аймгийн хичээл заах ур чадварын уралдааны Тэргүүн байр
2016, 2017 оны сургуулийн хичээл заах ур чадварын уралдааны мэргэжлийн аварга
2018 онд Хөвсгөл аймгийн Шилдэг анги удирдагч багш, даасан 10А анги аймгийн шилдэг анги хамт олон.
2018 онд Хөвсгөл Аймгийн үлгэр жишээ багш
2018, 2019 онуудад Аймгийн аварга шалгаруулах
“Парламентийн мэтгэлцээний Аймгийн шилдэг дасгалжуулагч багш, аймгийн хошой аварга
2018 онд Үндэсний шилдэг илтгэгч
Залуучуудын мэтгэлцээн-2018 үндэсний аварга шалгаруулах Карл поппер-ийн мэтгэлцээний тэмцээний 3-р байр, хүрэл медаль
2018 онд Хөвсгөл Аймгийн Залуу Багш нарын дунд зохиогдсон
хууль эрх зүйн онолын олимпиадын Тэргүүн байр
2022 онд Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойн
медаль
Нийгмийн идэвх оролцоо, санаачлан зохион байгуулсан ажлууд
2018 оны 04 сард аймагт “Залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны
бизнесийг дэмжих боломж” 250 Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулсан.
2018 оны 03 сараас 2019 оны 12 сар хүртэл ГБХЗХГ-ын 201 тоотод “Баасан гариг” бүр 18:30 цагаас төрийн байгууллагын залуучуудын дунд Зүгээр л хайртай болохоороо кино хэлэлцүүлэгийг анх санаачлан зохион явуулсан.
2018 оны 05 сараас 2020 оны 01 сар хүртэл Залуусын мэтгэлцээн клуб-ыг үүсгэн байгуулсан. Төрийн байгууллагын залуучуудад ГБХЗХГ-ын 209 тоотод даваа, лхагва, бямба гариг бүрийн өглөө 07:00 цагаас илтгэх урлаг мэтгэлцээний сургалтыг тогтмол явуулсан. 2018 оны 12 сард Залуучуудын хөгжлийг дэмжих аян-ыг өрнүүлж, аймгийн засаг даргын санаачлагаар “Нэг дэлхий-Нэг хөвсгөл”-1000 залуусын чуулга уулзалт, спортын арга хэмжээг 12 сарын 08-09-ны өдрүүдэд анх удаа аймагтаа төвлөрүүлэн зохион байгуулсан. 2018 оны 05-р сард БСШУС-ын сайдын 2018 оны “Спортыг дэмжих сангийн хөрөнгө”-өөр дэмжигдэх 20.000.000 төслийг санаачлан бичиж дэмжигдэн залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг явуулсан.
2018 оны 7 сарын 20-8 сарын 15 хүртэл 23 сумын 1840 гаруй залуучуудад “Залуусын оролцоо-Нийгмийн манлайлал” сэдэвт лекц сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан
“Хөвсгөлийн манлайлагч залуус” ТББ-ын салбар клубыг 13 суманд нээсэн. 500 гаруй гишүүнчлэлтэй болсноор залуучуудын салбар зөвлөлийн үйл ажиллагаа идэвхижиж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл тодорхой болсон.
09 сарын 24-25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн МАН-ын хороо, НАМЗХноос НАМОХолбоотой хамтран Аймгийн засаг даргын ивээл дор “Хөвсгөлийн залуус хүчээ нэгтгэе”-1000 залуучуудын чуулга
уулзалт, спортын арга мөрөн хотод зохион байгуулсан.
2019 оны 11 сарын 13-ны өдрөөс 12 сарын 10-ны өдөр буюу 1 сарын хугацаанд 23 сум, 1 тосгоны нийт 2500 гаруй залуучуудыг хамруулан зохион байгуулж, залуучуудын салбар зөвлөлийг байгуулан ажиллалаа.
Корона вирусын халдвараас ард иргэдээ хамгаалах, онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн ажилтан, албан хаагчдадаа дэм болох, туслах зорилгоор “Итгэл, Сэтгэл” хандивын аянд Хөвсгөл Аймгийн НАМЗХ21 тэргүүлэгч, 11 сумын салбар холбооны 121 гишүүд, залуучуудаа уриалан аймгийн Онцгой комисст, 1.000,000 хандивлаж байжээ.
Б.Тамираа
Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшигч Х.Тайванбаяр гэж хэн бэ ? |
Сэтгэгдэл бичих