Хөвсгөл аймгийн 18 суманд Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих “Бяслаг” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар бяслагийн үйлдвэр байгуулж байна.
Анхны үйлдвэр Бяслагийн үйлдвэр Тосонцэнгэл суманд байгуулагдаж нээлтээ хийлээ.
Мөн Түнэл, Их-Уул, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Арбулаг гэсэн суманд үйлдвэрийн барилгыг барьж байгаа бөгөөд бусад суманд ирэх онд байгуулагдана.
Тус аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.
Орон нутагт бяслагийн үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж, орлого олох боломжтой . Төслийн хүрээнд Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Я.Энхээ Хөвсгөл аймагт ирж орон нутгийн иргэдтэй уулзан, бяслаг үйлдвэрлэх ажиллагаа ямар үе шаттай явагддаг, ямар хүндрэл гарч болох талаар болон цаашид малчид, иргэдэд ямар боломж байгаа талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.
Цаашид үйлдвэрт ажиллах иргэдийг сургалтад хамруулах аж.
Б.Туяа
Бяслагийн үйлдвэр байгуулж нээлтээ хийлээ |
Сэтгэгдэл бичих