Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барьж “Хөвсгөл далайн чуулга” болгон өргөжүүлнэ
2023-09-29 11:02:57, 1158

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хөвсгөл аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлагууд Хөгжимт драмын театрын барилгын суурь эвдрэлтэй, газар хөдлөлтийн үед барилга нурах эрсдэлтэй учраас урлаг соёлын үйл ажиллагаа зогсоод 3 жил болж байна.

Иймээс шинэ барилга барих төсвийг улсын төсөвт тусгаж өгөх хүсэлтийг гаргасан.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөвсгөл аймаг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гол бүс нутаг болно. Иймээс урлаг соёлын үйлчилгээг өргөн хүрээнд хүргэх шаардлагатай болно.

Ирэх оны төсөвт Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барих төсвийг тусгаж, шинэ тоног төхөөрөмжөөр хангана. Үйл ажиллагаагаа “Хөвсгөл далайн дуулал” чуулга болгон өргөжүүлж уран бүтээлээ Хөвсгөлчүүдэд төдийгүй хоймор нутгийг зорин ирж буй аялагч иргэдэд  нутгийн язгуур урлаг, өв соёлоос хүргэж байхыг онцоллоо.

 Хөгжимт драмын театрын барилга 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нэгдүгээр давхрын коридорын хана шалнаас хоёрдугаар давхрын хойд шат цонхноос мөөгөнцөр илэрсэн. Урлаг заалны таазны шавар нуралт өгсний улмаас урлаг соёлын үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа юм.

Б.Гантуяа 



Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барьж “Хөвсгөл далайн чуулга” болгон өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0