"Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор аймгуудын Мал эмнэлгийн газрыг шинээр байгуулах шийдвэр гарсан. Улсын мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Б.Ганхуягийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилсон байна. Эл шийдвэрийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, мэргэжилтэн З.Отгонбаяр нар Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хамт олонд танилцуулж Б.Ганхуягт үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн юм. Тэрээр малын эмч мэргэжилтэй бөгөөд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар олон жил ажилласан туршлагатай. “Хөвсгөл аймаг улсдаа мал сүргийн тоо толгойгоор тэргүүлдэг аймгуудын нэг. Малын гоц халдварт өвчингүй эрүүл аймаг учраас эрүүл бүс нутгаа хамгаалан ажиллахад анхаарлаа хандуулна” гэж Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг хэлэв.
Мал эмнэлгийн газрын даргаар Б.Ганхуягийг томиллоо |
|
Сэтгэгдэл бичих