Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгуулан тохижуулж байна
2023-09-11 10:36:11, 302

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсгийг “Ногоон төгөл” байгуулан  тохижуулж байна.  

Тус аймагт 2500 гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн тоо баримт байдаг. Хэлмэгдсэн иргэдэд 800 гаруй сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Харин 2019 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төрсөн болон ар гэр, үрчилж авсан хүүхдэд нөхөх олговор олгоно гэсэн хуулийн дагуу 59 иргэнд шүүхийн шийдвэр гарч 52 иргэн 2 тэрбум 882 сая 500 мянган төгрөгийн нөхөх олговрыг аваад байна гэдгийг Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Машбат мэдээллээ.

Мөн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан Ганжуур, Данжуур хурлаа.

Тус аймгийн Орон нутаг судлах музейд 1937, 1938 оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеийн гэрч болох толгойдоо нэг болон хоёр удаа буудуулан нас барсан лам нарын гавлын яс, гаанс, хонх гээд эдэлж хэрэглэж байсан эд зүйлс хадгалагдаж байна.

Бурханч лам Д.Пүрэвбат 2000 онд  Мөрөн сумын урд байрлах лам нарыг буудан хороосон Элстийн ард малтлага хийж олдсон эд зүйлсийг музейд хүлээлгэн өгчээ. 

Б.Гантуяа 



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгуулан тохижуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 11:05:25
    Зочин: Битгий ийм эргүү тэнэг юм ярьж улс орон даяараа туйлширцгаа, тухайн үед тийм байдлаар зохицуулахаас өөр аргагүй болоод л устгалд оруулсан байх, одоо ч гэсэн манай улсын 500 гаруй гэр бүлийг устгалд оруулья гэж улс даяараа дэмжээд шуураад байгаатай огт ялгаагүй шүү, 90 оноос хойш идэж ууж хулгайлсан, өндөр албан тушаалд байсан 500 гаруй гэр бүл авлигад идэгдэж улсаа зарсан гээд цоллоод байдаг даа.