Шинэ хөдөө төслийн хүрээнд трактор, хүлэмж, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж олголоо
2023-06-14 17:58:42, 680

 Хөвсгөл аймагт Шинэ хөдөө төсөл 3 дахь жилдээ  хэрэгжиж байна.  Тус төсөл нь иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хадлангийн нөөц бүрдүүлэх, ногоон тэжээл тариалах иж бүрдэл 6 ширхэг, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж 1 ширхэг, 8х20 болон 4х8 хэмжээтэй хүлэмж 20 ширхгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өглөө.

Шинэ хөдөө төслийг хэрэгжүүлэх Хөдөөгийн шийдэл  компани аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нь байгуулагдсан бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.  

Цаашид Шинэ хөдөө төслийг улам өргөжүүлж, иргэдийн амьдралд бодит дэмжлэг болсон төсөл болгон хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.

Төслийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар иргэд, малчид, тариаланчид, зөгийчдөд гардуулан өгсөн байна.

Б.Тамир 

 



Шинэ хөдөө төслийн хүрээнд трактор, хүлэмж, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж олголоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0