Засаг даргад П.Лхагважавыг нэр дэвшүүлнэ
2023-05-30 13:20:38, 446

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 19-р хуралдаан болж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар МУ-ын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Пилжээгийн Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүн баянд цэргийн алба хаасан.

1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компаний дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан

2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан

2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга

2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал

2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга

2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.

Б.Ганаа

 

 



Засаг даргад П.Лхагважавыг нэр дэвшүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-31 10:55:43
    ?????: Аймаг удирдаж амжихгүйг нь мэдээд 100%-ийн саналаар сонгож байхгүй юу? Хүмүүсийн тоглох юм ховордоод хүнээрээ тоглодог боллоо