БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 39 жилийн хур хогийн цэгийг устгаж, ирэх 20 жилийн хугацаанд ашиглахаар төлөвлөж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг байгуулах ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Өнөөдрийн байдлаар тус байгууламжийн гүйцэтгэл 68 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд ирэх 7 сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Орон нутгийн төвлөрсөн хогийн цэгүүд хог хаягдал ил задгай тархсан, байгаль орчин бохирдуулсан маш хүнд нөхцөлтэй байдаг бөгөөд төслийн хүрээнд барьж буй энэхүү төвлөрсөн хогийн цэг нь суманд байгуулж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэгийн анхны бүтээн байгуулалт юм байна.
Хог хаягдлын менежментийн хувьд эх үүсвэр дээр ангилан ялгалт хийх ба шатах боломжтой хог хаягдлыг зориулалтын зууханд шатааж устган, дахин боловсруулах болон шатаах боломжгүй хог хаягдлыг эцсийн шатанд ландфилд дарж булшлах юм байна. Хог хаягдлын менежментийг сайжруулах бодлогын үндсэн зорилго нь хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээг хамгийн бага түвшинд байлгах ажээ.
Тус байгууламж нь багадаа 20 жил, түүнээс дээш хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байгааг төсөл хариуцагч нар энэ үеэр онцолж байлаа.
Б.Ганаа
Хатгал тосгонд 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулж байна |
|
Сэтгэгдэл бичих