Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд ажиллаа.Хөвсгөл аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн холбогдогчийн 50 гаруй хувийг 18-30 насны залуучууд эзэлж байна.
Иймээс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан цэргийн насны залуучууд, иргэд, төрийн албан хаагчдад аймгийн хэмжээнд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэрэг болох залилах, архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтэл, хууль бус ан агнуур, мод бэлтгэл, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна.
Мөн энэ үеэр цэргийн насны залуучуудад Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, уран бүтээлчид "Цэрэг, эх орон" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг толилуулж байгаа ажээ.
Б.Ганаа
Залууст зориулсан соён гэгээрүүлэх ажлыг сумдад зохион байгуулж байна |
Сэтгэгдэл бичих