Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хот Хөвсгөл аймагтай 11 дэх жилдээ хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал Мөрөн хотод түргэн тусламжийн автомашин, галын автомашин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг нийлүүлж хамтран ажиллаж ирсэн юм.

“Өнөөдрийн байдлаар Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, бохир усны цэвэрлэх байгууламжийг сайжруулах зэрэг асуудлаар мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь танилцах бөгөөд цаашид ч орон нутагт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана” гэдгийг Барут Марк хотын Засаг дарга Петер Илк онцолж байлаа.

Багийн бүрэлдэхүүнд Марк хотын усны байгууламжын захирал Франк Циерат, тус хотын хөгжлийн бодлогын зохицуулагч Карстен Виттке, Бохир ус цэвэршүүлэх байгууламжын технологич Др. Проф. Иенс Новак, Марк хотын мэргэжилтэн Штефан Ниетче, Халаалтын системийн инженер Томми Шмиедддэкэ зэрэг албаны хүмүүс хүрэлцэн иржээ.
Б.Ганаа
| Барут хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид Мөрөн хотод ажиллаж байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих