Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар энэ оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд тус аймагт ирж буй гадаад, дотоодын аялагч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор тусгай хөтөлбөрийн дагуу 11 үйл ажиллагаа зохион байгуулна.
Тодруулбал, Дархадын хотгорын өвлийн үзэсгэлэнт байгальд болдог Цас цааны баяр, Хөвсгөл нуурын хөвөөнд болдог Мөсний баяр, Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр, Сарлаг наадам, Цаатан фестиваль, Монгол бөхийн баяр, Далийн баяр, Тэсийн голын монголчууд зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймагт ирэх дотоодын аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд дотоодыг 107915, гадаадын 18475 жуулчин иржээ.
Б.Ганаа
“Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд 11 үйл ажиллагаа зохион байгуулна |
|
Сэтгэгдэл бичих