Монгол улсын бореал ойг Хөвсгөл аймагт нөхөн сэргээж ойжуулах төслийн багийн Номгон форестри ХХК-ний Гүйцэтгэх захирал Томпсон Терренс, ТУЗ-ийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Менежер н.Мөнхжаргал нарыг Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, сумын Засаг дарга Д.Идэрмөнх нар хүлээн авч уулзлаа.Бореал ой гэдэг нь бөмбөрцөгийн хойд хэсгийн хүйтэн сэрүүн газар ургадаг шилмүүст ойг хэлдэг. Тус ой нь Сибирээс эхэлдэг бөгөөд Хөвсгөл аймгийг төгсгөл нь гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл цэвдэгийг хадгалахын тулд хуш, гацуур, шинэс модыг тарьж ургуулж бореал ойг нөхөн сэргээх юм байна.
Уулзалтаар Мөрөн хотыг тойрсон 30 км ногоон зурвас, Дэлгэрмөрөн голын сав газрыг ойжуулах саналыг Мөрөн сумын Засаг дарга тавьж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих ажлын хүрээнд мод тарих төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаанд 30-40 сая мод тарьж ургуулах юм. Төслийн хүрээнд зөвхөн мод тарих биш ургуулах, арчлах, хамгаалах асуудлыг мөн хамтад нь зохион байгуулж ажиллана.
Тус төслийн баг ирэх оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд 4 аймагт 150-200 сая мод тарих төсөл хэрэгжүүлэх ажээ.
Б.Ганаа
Мөрөн хотыг тойрсон ногоон зурвас байгуулна |
Сэтгэгдэл бичих