Хөвсгөл аймгийн ирэх оны төсөв 52,7 тэрбум төгрөгөөр батлагдаж өмнөх оноос 1,4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тус аймаг 19,2 тэрбум төгрөгийг орон нутгийн орлогоор 33,5 тэрбум төгрөгийг татаас дэмжлэгээр бүрдүүлнэ. Нийт төсвийн 10,5 тэрбум нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад 42,2 тэрбум нь төсвийн болон урсгал зардалд зарцуулна. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад зарцуулагдах 10,5 тэрбум төгрөгийн 50 хувь нь сумдад хуваарилах бөгөөд үлдсэн 5 тэрбум төгрөгөөр орон нутагт бүтээн байгуулалт хийнэ. Тодруулбал Хилэнтийн гүүр чиглэлийн хатуу хучиллттай зам, Мөрөн сум доторх явган хүний болон дугуйн зам, Хийморийн овооны тохижилт зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Ганаа
| Хөвсгөл аймгийн төсөв өмнөх оноос 1,4 тэрбум төгрөгөөр буурчээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих