Цахим Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар алслагдсан 18 багийг үүрэн холбооны сүлжээнд холбох төсөл амжилттай хэрэгжиж байна. Алслагдсан багууд үүрэн холбооны сүлжээтэй болсноор иргэд мэдээ, мэдээллийг шуурхай авах боломж бүрдэж байна.

2021 онд улсын төсөвт тусгагдсан хөдөөгийн багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох 10 цэг тусгагдсан. Үүнээс Бүрэнтогтох сумын Бүрэнхаан баг, Арбулаг сумын Сүмбэр баг, Ренчинлхүмбэ сумын Хөндий баг, Төмөрбулаг сумын Жаргалант баг, Улаан-Уул сумын Соёо, Мунгараг багийн дунд, Цагаан-Үүр сумын Уялган баг, Цэцэрлэг сумын Ренчинжугнай, Уранхайрхан багийн дунд, Эрдэнэбулган сумын Бөөрөлж багуудад үүрэн холбооны дэд бүтэц баригдаж, сүлжээ ороод байна.

Энэ онд улсын төсөвт 8 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар тусгагдсанаас Тосонцэнгэл сумын Тээл баг, Мухар хөндий баг, Галт сумын Нүхт баг, Ханх сумын Баясгалант багуудын үүрэн холбооны сүлжээний ажил бүрэн хийгдэж дууссан байна. Үлдсэн Шинэ-Идэр сумын Баяннуур баг, Баянзүрх сумын Тоом баг, Тариалан сумын Сэлэнгэ баг, Таван толгой багуудад ирэх оны хавар үүрэн холбооны дэд бүтэц, сүлжээний ажил хийгдэж ашиглалтад орох ажээ.
| Алслагдсан 18 баг үүрэн холбооны сүлжээтэй болно |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих