Хөвсгөл аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлөөр дамжуулан архинд донтох эмгэг түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд "Сүүн тахилт" төрийн бус байгууллагатай хамтран “Тархиа шүтье, урам хайрлая” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт архинаас татгалзсан 30 гаруй иргэн оролцож, өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.
"Сүүн тахилт" төрийн бус байгууллага нь 2012 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд давхардсан тоогоор зуу гаруй мянган төрийн албан хаагч, иргэдэд мэдээлэл, сургалт, зөвлөгөө өгснөөс 400 гаруй иргэн архинаас бүрмөсөн татгалзсан байна. Харин энэ онд 14 сумын 2800 гаруй төрийн албан хаагч, иргэдэд сургалт мэдээлэл хүргэснээс 83 хүнийг тусгайлан сонгон авч ажилласнаас 43 хүн архинаас бүрмөсөн гарсан байна.Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Мөнгөнхуяг “Архинд донтох эмгэгт өртөхөд зөвхөн тухай хүний ухамсраас гадна нийгэм, эдийн засгийн маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Архинаас татгалзсанаар та болон таны гэр бүл, эрүүл, аюулгүй,тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ. Архинаас гарсан иргэдийг сумдын ИТХ-ын ГХУСАЗСЗ-өөр дамжуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын байнгын болон түр ажлын байраар хангах боломжийг судлах саналыг хүргүүлэн ажиллахаа хэлж байлаа.
Б.Ганаа
400 гаруй иргэн архинаас бүрмөсөн татгалзжээ |
Сэтгэгдэл бичих