Хөвсгөл аймаг 2022 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран тус аймгийн 3-аас дээш дамжааны оюутнуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучлах,ажил олгогчтой уулзуулах "FAIR JOB-2022" өдөрлөг ирэх баасан гарагт 10 сарын 22-нд Улаанбаатар хотод болно. Энэ үеэр ажлын байрны мэдээллийг нэг дороос авч байнгын болон түр, цагийн ажилд зуучлагдах боломжтой юм. Оролцох оюутнууд https://docs.google.com/.../1FAIpQLScnVxqt32d.../viewform... холбоосоор бүртгүүлнэ. Өдөрлөгт урилгаар Сэтгэлзүйч Г.Наранбаатар, Боловсролын лектор О.Цацрал, Залуу уран бүтээлч, философийн багш Б.Гантулга нар оролцож хүрэлцэн ирсэн оюутан залуус бүр Б.Идэр-Одын IELTS800 номыг бэлэглэх юм. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажил олгогч нартай холбогдон ажлын байрны захиалга авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 гаруй байнгын болон цагийн ажлын байрны санал ирээд байгаа ажээ.
Б.Ганаа
Хөвсгөлийн оюутнуудыг ажилд зуучлах өдөрлөг болно |
Сэтгэгдэл бичих