Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимтэй хамтран орон нутгийн төрийн албан хаагчдад ажлын байранд нь сургах богино хугацааны сертификаттай сургалтыг зохион байгуулж байна. Сургалт “Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй” сэдвийн хүрээнд хоёр өдөр болж Засаг даргын тамгын газрын 40 мэргэжилтэнд арга зүйн зөвлөмж, мэдлэг олгоно. Орон нутгийн төрийн албан хаагчдыг ажлын байранд нь сургаж чадавхжуулах тус хөтөлбөр нь төрийн байгууллагын төсөв хөрөнгө, цаг хугацааг хэмнэсэн албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй арга хэмжээ аж. Орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид урт, дунд, богино хугацааны гээд олон бодлого тодорхойлон ажилладаг. Тус бодлогын хэрэгжилтийг үр нөлөөтэй эсэхэд үнэлгээ хийдэг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн турхай хууль, Засгийн газрын 89-р тогтоолд хэрэгжилтийг ингэж үнэлнэ гэж заасан байдаг боловч орон нутагт байгаа төрийн албан хаагчдад арга зүй дутмаг байдаг гэнэ. Тиймээс хэрэгжээгүй байгаа бодлогоо хэрэгжсэнд тооцдог, үр дүнтэй хэрэгжиж байгаагаа гүйцэт тайлагнан, үнэлгээгээ хийж чаддаггүй асуудал тулгамддаг тул энэхүү сургалт арга зүйн том дэмжлэг болох ажээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙД СУРАЛЦАЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих