Хөвсгөл аймгийн Тариалан, Галт, Түнэл гэсэн 3 суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулж нийт санал өгөх 1763 иргэдийн 946 нь саналаа өгсөн байна. Тодруулбал Тариалан суманд МАН-аас нэр дэвшсэн Ц.Хөвсгөлдалай 172, АН-аас нэр дэвшсэн Л.Даваадорж 170 , Галт суманд МАН-аас нэр дэвшсэн Б.Зуунжил 153, АН-аас нэр дэвшсэн Л.Цэнд-Аюуш 198, Түнэл суманд АН-аас нэр дэвшсэн Ж.Самбаллхүндэв 130, бие даан нэр дэвшсэн П.Бямбадалай 102 санал тус тус авчээ. “Тариалан, Галт сумын төлөөлөгч нар нас барсан, Түнэл сумын төлөөлөгч шилжсэн учраас дээрх сумдад нөхөн сонгуулийг зохион байгуулсан. Сонгуулийг нийт 67 төрийн албан хаагч хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулж дууслаа” гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Р.Машбат мэдээллээ.
Б.Ганаа
| Нөхөн сонгуульд санал өгөх 1763 иргэдээс 946 нь саналаа өгчээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих