Хөвсгөл аймгийн Тариалан, Галт, Түнэл гэсэн 3 суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулж байна. Сум тус бүр 2 мандаттай бөгөөд нийт 6 нэр дэвшигч өрсөлдөж байна. Оройн 18 цагийн байдлаар санал хураалт Галт сум 42 хувьтай, Тариалан сум 67,5 хувь, Түнэл сум 30 хувьтай байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Р.Машбат мэдээллээ.
Тариалан суманд МАН-аас Ц.Хөвсгөлдалай, АН-аас Л.Даваадорж, Галт суманд МАН-аас Б.Зуунжил, АН-аас Л.Цэнд-Аюуш, Түнэл суманд АН-аас Ж.Самбаллхүндэв, бие даан Д.Бямбадалай нар нэр дэвшиж байгаа ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн 3 суманд нөхөн сонгуулийг зохион байгуулж байна |
Сэтгэгдэл бичих