Хөвсгөл аймгаас энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 52 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиолдуулан залуус Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж 60 гаруй мод тарьж ногоон суварга босголоо.
“Монгол цэрэг” -ийн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж иргэдэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, техник хэрэгслийг танилцуулав.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн 20 жилийн түүхийн ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, алдар гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилготой юм.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар “ Хоймор нутгийн залуус маань Улс орныхоо гадаад нэр хүндийг олон улсын тавцанд өндөр өргөж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна” гэдгийг онцолж байлаа.
Б.Ганаа
Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуус 60 гаруй мод тарилаа |
Сэтгэгдэл бичих