Цэргийн насны залуусын 60 гаруй хувь нь ямар нэгэн өвчинтэй гарчээ
2022-05-27 10:24:17, 388

Хөвсгөл аймагт сүүлийн 3 жилийн судалгаагаар цэргийн насны залуусын 60 гаруй хувь нь өвчлөлтэй гарсан байна.  

Аймгийн Засаг даргын захирамжаар Эрүүл мэндийн газраас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг жилд хоёр удаа сумдад ажиллаж үзлэг, оношилгоо хийж байна. Тус аймагт цэргийн насны залуусын үзлэгээр 2019 онд 38,9 хувь, 2020 онд 48,9 хувь, 2021 онд 63,7 хувь, энэ оны хагас жилийн байдлаар 65,8 хувь нь ямар нэгэн өвчинтэй гарсан байна.

Тодруулбал, дотрын өвчлөл 33,6 хувь, мэс засал 19,4 хувь, мэдрэл 17,1 хувь, нүд 15,2 хувь, чих хамар хоолой 12,5 хувь, мэдрэлийн өвчлөл 5,5 хувийг эзэлж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж сумдын эрүүл мэндийн төвүүдэд цэргийн насны залуусыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эрүүлжүүлэх үүрэг өгсөн байна.

Өвчлөлийн шалтгааныг ихэвчлэн идэж буй хоол хүнстэй холбоотой гэж Эрүүл мэндийн байгууллагаас үзэж байгаа бөгөөд цаашид залуусыг эрүүлжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Цэргийн штабын дарга хурандаа С. Батхуяг хэлж байлаа.

Б.Гантуяа 

 

 

 



Цэргийн насны залуусын 60 гаруй хувь нь ямар нэгэн өвчинтэй гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0