Хангайн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах саналыг ЗГ-т хүргүүлнэ
2022-03-17 12:42:20, 885

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаан боллоо. Хуралдаанаар Ардын хувьсгалын 100, 101 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойг тохиолдуулан Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймгийн баяр наадмыг энэ оны 7-дугаар сарын 25, 26-ы өдрүүдэд тус аймагт тэмдэглэх саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болов.

Харин тэгш ой тохиож буй сумд, байгууллагуудын ойг Засгийн газраас шийд ирсний дараа орон нутагтаа товлоно гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.

Б.Гантуяа 

 

 


Хангайн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах саналыг ЗГ-т хүргүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-17 13:50:19
    ????? : Хамаг ажил бмзнэс хааж хаячихаад бас баяр наадам тэмлэглэх юм хуцаж л суудаг