Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэнэ
2022-02-28 17:26:29, 466

Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд сумын ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, хороодын ажиллах журам шинэчлэн батлах, ёс зүйн хорооны ажиллах журам батлах, сумын ИТХ-ын зөвлөл байгуулах,  сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах юм. 

Мөн хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг танилцуулах, 2022 оны төлөвлөгөө, төсөв батлах, эхчүүдийг "Алдарт эх"-ийн 1, 2-р одонд уламжлах, сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Б.Туяа 



Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0