Хөвсгөл аймаг Унгар улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
2022-01-28 23:01:25, 425

Хөвсгөл аймагт Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански ажиллав.

Түүнийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хүлээн авч уулзлаа. Засаг дарга Ш.Идэрбаясгалан Элчин сайдыг Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт өвлийн улирлыг үзэхээр зорин ирж, нутгийн түүх соёл, иргэдийн аж байдалтай танилцаж байгаад талархал илэрхийлээд боловсрол, соёл,  аялал жуулчлалын салбарт болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд Унгар улстай хамтран ажиллах санал, хүсэлтээ тавилаа.

 

Уулзалтын үеэр Элчин сайд Борбала Анна Обрушански Хөвсгөл аймаг нь Унгар улстай  хамтын ажиллагаа өрнүүлж, хөгжүүлэх боломжтойг дурдаж байв. Мөн  угсаатан зүй, бөө мөргөл  аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж болно  гэв.

Хамтын ажиллагааны хүрээнд хүнс боловсруулах технологийн салбар, хөдөө аж ахуйн чиглэлээр залуучуудыг сурган боловсон хүчин бэлтгэн хамтран ажиллахаар боллоо. 

 

Б.Ганаа



Хөвсгөл аймаг Унгар улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0