Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын Засаг дарга Петер Илк Мөрөн хотод ажиллаж байна. Түүнийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хүлээн авч уулзлаа. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хот Хөвсгөл аймагтай хамтран ажилласны 10 жилийн ой тохиож байна.2011 оноос хойш хамтын ажиллагаа өрнүүлж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна.
	
Тухайлбал Мөрөн хотод түргэн тусламжийн автомашин, галын автомашин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг нийлүүлж хамтран ажиллаж ирсэн юм. Өнөөдрийн байдлаар Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч орон нутагт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана гэдгийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын Засаг дарга Петер Илк уулзалтын үеэр онцолж байлаа.
	
Б.Ганаа
| Мөрөн хот Барут Марк хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | 
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
    
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
    
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
    
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
    
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
    
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
    
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих