Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар Могойн голоос Эрдэнэт чиглэлд нүүрс тээвэрлэхийг өнөөдрөөс эхлэн түр хориглолоо. "Могойн гол" ХК 52 жилийн хугацаанд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг илчлэг чанартай нүүрсээр хангаж ирсэн.
“Могойн гол” хувьцаат компанид техникийн шинэчлэл хийх, хөрс хуулалтын алдагдлыг нөхөх, өр авлагыг бууруулах шаардлагатай байгаа учраас Эрдэнэт хотын 5 компанитай гэрээ хийн нүүрс зөөвөрлөж байгаа юм. Гэвч том оврын автомашины цувааны улмаас маш их тоосжилт үүссэн, ашиглах боломжгүй дугуй, тосны савны хаягдал хог нэмэгдсэн, Хилэнтийн гүүрний эвдрэл нэмэгдэх эрсдэлтэй зэрэг асуудал гарсан учраас малчин иргэд, Бүрэнтогтох сумын удирдлага, Уул уурхайгүй Хөвсгөл төрийн бус байгууллагаас ирсэн санал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн түр зогсоосон байна.
Энэ хугацаанд аймгийн дотоодын хэрэгцээнд шаардлагатай нүүрсийг тээвэрлэхдээ жин тонныг стандартын нормын дагуу мөрдөх шаардлагатайг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан анхааруулж байлаа.
Б.Ганаа
Могойн голоос Эрдэнэт чиглэлд нүүрс тээвэрлэхийг түр хориглолоо |
|
Сэтгэгдэл бичих