Ирэх оны төсвийг баталлаа
2021-12-08 11:59:34, 712

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан болж   аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Аймгийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг 40,287,239.8 мянган төгрөгөөр, аймгийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг  55,158.7 мянган төгрөгөөр баталлаа.

Мөн  аймгийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг  40,830,621.3 мянган төгрөгөөр, аймгийн 2022 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 6,601,444.0 мянган төгрөгөөр баталлаа. Ирэх оны төсвийн онцлог нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон төсвийн тухай хууль бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим төрлийн орлого нэмэгдэж, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг баримталж ажиллахаар төсвөө боловсруулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа. 

О.Өлзийбаяр 



Ирэх оны төсвийг баталлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:50:32
    ??????? : 4 замд бишрэлтэд сормуус хийдэг сувдаа гээд авгай та гэр бүл үймүүлж гай болхоо боль. өмхий муу авгай чи яр тэмбүүгээ эмчлүүл аймаг орон бузарлаж дууслаа. эгч дүү гээд авгай нар гээд удмын бузар балиар авгай нар байхын. бүгд салсан завхайрсан айл гэр үймүүлсэн эх эцэг нь гэж ч ямар юм байдгийн