Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2021-11-29 15:13:47, 972

 Мөрөн суманд Хог хаягдлын менежментийг сайжруулах технологийн шийдлүүдийн талаарх уулзалт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Монголын хог хаягдлын холбооны удирдах зөвлөлийн гишүүн,“Технологи бридж” ХХК-ийн ерөнхий захирал П.Очирпүрэв нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

  Тус санамж бичиг нь  байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх, шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлж дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг орон нутагт танилцуулах цаашлаад нутагшуулах зорилготой гэнэ.

   “Технологи бридж” ХХК нь Мөрөн суманд хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин RVM төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн байршуулж, цаашид байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд бэлтгэх, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлэх юм. Мөн  дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжтой тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах ажээ.

Б.Туяа 

 


Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0