Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн ирэх оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов.
Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Тус аймгийн хэмжээнд 2020 онд 7 иргэн мотоциклоос унаж амь насаа алдсан бол энэ онд 3 хүн нас барсан байна. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр анхааруулж байлаа.
Б.Ганаа
Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов |
Сэтгэгдэл бичих