Мөрөн сумын хэмжээнд түлээ түлш худалдан борлуулах ажлыг нэг дор төвлөрүүлэхээр үйлдвэрлэлийн бүсэд 3 га газрыг хашиж тохижуулсан байна.
Тус газарт түлээ нүүрс худалдахын зэрэгцээ хөрөө рамнуудыг төвлөрүүлэн ажиллуулах аж. Хүйтний улиралд жил бүр түлээ, түлшний үнэ хөөрөгддөг учраас үнийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд “Илч түлш” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд Мөрөн сумын төвд ойролцоо 5 сумаас байгаль хамгаалагч нарыг суулгаж гоожин бичүүлэхэд 611 иргэн 311 мянган метр куб эрхийн бичиг авчээ.
Мөн 50 сая төгрөгийн өртгөөр 700 метр куб модыг 4 мэргэжлийн байгууллагатай хамтран бэлтгэж нөөцийг бүрдүүлэн худалдаалж эхэллээ. "Мөрөн суманд иргэд портер түлээг 350-400 мянган төгрөгөөр худалдаж байгаа бол тус цэгт борлуулж буй түлээ 1 метр куб нь 70 мянган төгрөг бөгөөд портер машин түлээ 280-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Цаашид үнийг тогтвортой байлгах, хөөрөгдөл үүсгэхгүй байх тал дээр анхааран тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллана" гэдгийг Мөрөн сумын Засаг даргын орлогч Д.Идэрмөнх хэлж байлаа.
Б.Ганаа
Түлээ түлшний худалдааг нэг дор төвлөрүүллээ |
|
Сэтгэгдэл бичих