Мөрөн хотод “Ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент” төсөл хэрэгжинэ
2021-11-16 19:09:54, 518
 Хөвсгөл аймгийн Мөрөн хот Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут/Марк хоттой хамтын ажиллагааны хүрээнд “Ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент” төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.Төслийн хүрээнд ялган ангилсан түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хог хаягдлын хэмжээг багасган, хогийн цэгийн ачааллыг бууруулах юм. Мөрөн хотын иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр үнэмлэх бүхий сургалтад сууж бэлтгэгдсэн 30 иргэн буюу “Түүхий эдийг ангилан ялгах талаар мэдээлэл түгээгч” нараар дамжуулан сургалт, мэдлэг мэдээлэл дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
 
Мөн “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийн сурагчдад хог хаягдлын талаар мэдлэг олгох чиглэлээр  сургалтын хөтөлбөрт оруулах жишиг төсөл хэрэгжүүлэх бөгөөд  "Хог" сэдвийг хөндөж, нас насны онцлогт тохирсон гарын авлага,товхимлуудыг бэлтгэж, сургалтын орчин бүрдүүлэх юм байна.
 
Төслийн бүх үйл ажиллагаа Мөрөн хотын иргэдийн дунд хог нь үнэ цэнтэй түүхий эд юм гэсэн ойлголтыг дээшлүүлэх, хогийн цэг рүү ачигдах дахин боловсруулах түүхий эдийн хаягдал болон нийт хог хаягдлын хэмжээг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой юм.
 
Тус ажлуудаар дамжуулан урт хугацаанд хог хаягдлаас үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьж байгаа ажээ.
 
 Б.Туяа 
 


Мөрөн хотод “Ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент” төсөл хэрэгжинэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0