Төрийн албаны ерөнхий шалгалтад 359 иргэн оролцоно
2021-11-15 10:55:04, 507
 Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Шалгалтад 359 иргэн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нэг ээлжинд 45 оролцогчийг оруулан халдвар хамгааллын дэглэм сахиулан шалгалтыг зохион байгуулж байна.
"Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулагчид мэргэжлийн байгууллагатай хамтран хүн бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутган, хүн хоорондын зайг баримтлуулж, нэг удаагийн амны хаалт, малгай, бээлийгээр ханган ажиллаж байна. Шалгалт 2 өдөр үргэлжилнэ.
 
Б.Ганаа
 


Төрийн албаны ерөнхий шалгалтад 359 иргэн оролцоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0