Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно
2021-11-12 17:55:36, 543

Хөвсгөл аймагт байрлах Ханх-Мондын боомт нь Монгол Улс Оросын Холбооны Улстай хиллэдэг байнгын ажиллагаатай томоохон боомтуудын нэг бөгөөд жилд 30 мянга гаруй иргэд зорчдог 2 талын зорчигч тээврийн боомт юм.

  Тус боомтыг 2011 оноос олон улсын зэрэглэлтэй боомт болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон боловч Засгийн газар хоорондын хэлэлцээрт хилийн боомтын талаар нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн улмаас өнөөг хүртэл бодитоор хэрэгжээгүй юм байна. 

Уг асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, Ханх-Монд боомтыг олон улсын зэрэглэлтэй боомт болгохоор идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар талууд хэлэлцээрийн төслийн талаар харилцан санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  ирэх сард ОХУ-д хийх албан айлчлалын  үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болох асуудлаар Гадаад харилцааны яамны, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Олон улсын гэрээ эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Б.Болд нартай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уулзлаж ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.  Ханх-Монд боомтыг Олон улсын зэрэглэлтэй болгосноор зөвхөн манай хоёр улсын иргэд хоорондоо биш гуравдагч орны иргэд тус боомтоор зорчих боломж бүрдэж, цаашлаад Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох боломж бүрдэх ажээ.

Б.Туяа 



Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0