Мөрөн сум ирэх онд 14,3 га газрын иргэдэд өмчлүүлнэ
2021-10-11 12:31:17, 836

 Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан боллоо. Хуралдаанаар  сумын Засаг даргаас 2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох асуудлыг ирэх 11-р сард Засгийн газраар  хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж байгаа юм. 

Иймээс сумдын саналыг нэгтгэн аймгийн ИТХ-ын хуралдаан  энэ сарын 13-ны өдөр хуралдахаар төлөвлөж байгаа тус асуудлыг өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцлээ. Мөрөн сум 2022 онд 14 багийн хэмжээнд нийт 210 иргэнд 14,3 га газар өмчлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна. Энэхүү асуудлыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулахаар  шийдвэрлэлээ.

Б.Ганаа



Мөрөн сум ирэх онд 14,3 га газрын иргэдэд өмчлүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-14 15:25:56
    ??????????????: За нутагтаа очиж газар авхалдаа хоё Газар байхгүй бүх газрыг нь Очирын Ганболд хулгайгаар авчихсан гэвөө хоё,