Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул МУГБ Г.Гунаажавт нутгийн зөвлөл, шавь нараас нь байшин барьж өгч Олон улсын Ахмадын баярын өдөр түлхүүрийг нь гардуулан өглөө.
Тэрбээр боловсролын байгууллагад 40 жил ажиллахдаа багшаар 30 жил удирдах албан тушаалд 10 жил ажилласан байна. Г.Гунаажав өнгөрсөн хавар МУГБ хэмээх эрхэм алдрыг хүртсэн байна. Галт сумын нутгийн зөвлөл болон Мөрөн бетон компанийн захирал Л.Пилжидмаа нар санаачилсан байна.
Байшингийн барилгын ажлыг Б.Батбилэг захиралтай Тэгш булан компанийн хамт олон гүйцэтгэсэн бөгөөд настай хүн амьдрах болохоор доторх болон гадна гэрэлтүүлэг зэргийг өөрсдийн санхүүжилтээр нэмэлтээр хийж тохижуулан хүлээлгэн өглөө.
Б.Ганаа
МУГБ Г.Гунаажавт байшин барьж бэлэглэлээ |
Сэтгэгдэл бичих