Мөрөн суманд 2 дахь түүхий эд худалдан авч дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж байна
2021-09-27 11:33:20, 1256

 Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас иргэдийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд иргэн С.Мэндсайхан, Б.Ганчимэг нарт дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд цуглуулах, худалдан авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Тухайлбал түүхий эд худалдан авах хашаа, пресслэх машин, тог цахилгаанаар хангасны үр дүнд иргэн Б.Ганчимэг гэр бүлийн хамт хогийн цэгт хаяж байгалийг хордуулдаг байсан ундааны сав, шар айргийн лааз, гялгар уут, тосны бохир сав зэргийг худалдан авч байна.

Өнөөдрийн байдлаар дээрх түүхий эдүүдийг нэг кг-ыг нь 400 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд цаашид шил, дугуй зэргийг авахаар төлөвлөж байгаа гэнэ. Хамгийн гол нь иргэд хашаандаа ангилан ялгалт хийгээд сурчихвал хаягаар очиж авах боломжтой, хогийн цэгт хаяхгүй байх шаардлагатайг хэлж байлаа. Иргэдээс авсан түүхий эдийг ангилан ялгаж зориулалтын машинаар пресслэн Улаанбаатар хот руу нийлүүлж байгаа ажээ.

Б.Ганаа
 


Мөрөн суманд 2 дахь түүхий эд худалдан авч дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-27 16:28:08
    Зочин:
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-27 16:27:47
    Зочин:
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-27 12:12:06
    ounaa: mash saihan zuil hiij eheljee.