Хамтарсан сургалт, дадлагад хамрагдсан алба хаагчид гэрчилгээгээ гардлаа
2021-09-26 14:12:14, 584

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ыг энэ сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар  ажиллаж, сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгууллаа.Хамтарсан сургалтаар аврагчид Хөвсгөл нуурт гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргасан байна.

Б.Ганаа

 



Хамтарсан сургалт, дадлагад хамрагдсан алба хаагчид гэрчилгээгээ гардлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0