Залуус 2 тонн лууван хураажээ
2021-09-22 13:08:11, 638

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас төмс, хүнсний ногоо, тариалагчдын технологийн хугацаат ажилд дэмжлэг үзүүлэн ургацыг хаягдалгүй хураах, орон нутгийн эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх нөөц бүрдүүлэх зорилготой “Бидний ажлын нэг өдөр ургацын талбайд” уриалга гаргасан. 

Уриалгыг дэмжиж Засаг даргын тамгын газрын залуус Мөрөн сумын ногоочин Ж.Болдбаатарын талбайд нэг өдөр ажиллаж 2 тонн лууван хураасан байна. Энэ нь төрийн албан хаагчдын манлайллыг харуулж, хөдөлмөрийн насны иргэдэд түр ажлын байраар орлогын эх үүсвэр бүрдүүлэх боломжтойг  үлгэрлэж байгаа юм.

Ж.Болдбаатар 23 жил газар тариалангийн аж ахуй эрхэлж буй бөгөөд нийт 5 га талбайд бүх төрлийн хүнсний ногоо, нарийн ногоо тариалжээ.

Б.Туяа 

 



Залуус 2 тонн лууван хураажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0