Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
2021-09-20 22:27:39, 714

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Мөрөн сумын иргэн Б.Батбилэгийг "Тэргүүний барилгачин" цол тэмдгээр шагналаа.

Б.Батбилэг нь осолд орж суумгай болсон боловч 10 хүнийг тогтмол ажлын байраар хангаж,  11 жилийн хугацаанд 117 айлыг зах зээлийн үнээс хямд үнээр байшинтай болгожээ. Мөн Шарк танк төслөөс 90 сая төгрөг босгож өөрийн бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч хийж бүтээж хөдөлмөрлөж болдог гэдгийг үлгэрлэн яваа Б.Батбилэг 117 дахь байшингаа барьж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Цаашид жишиг болохуйц хороолол барьж байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Ганаа



Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0