Хөвсгөл аймгийн Мөрөн суманд улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай ахмадын өргөөний байр ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Мөрөн суманд 4500 гаруй ахмад настан амьдардаг. Тэд Ахмадын өргөөний байртай болох асуудлыг аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдэд удаа дараа хүргүүлсэн байна. Иймээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн сумын 9 болон 13 хороонд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын өргөөний 2 байр шинээр барих хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулжээ. Мөрөн сумын 9 хорооны ахмадын өргөөний байр өнгөрсөн жил ашиглалтад орсон бол 7,13-р багийн ахмадын өргөө өнөөдөр нээлтээ хийлээ. Ахмадын өргөөний байранд 7,13-р дугаар багийн 500 гаруй ахмадууд хамрагдах бөгөөд эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Б.Ганаа
Мөрөн суманд ахмадын өргөө ашиглалтад орлоо |
Сэтгэгдэл бичих