Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг хангах, оролцоог сайжруулах төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгыг ажил эхэллээ.
Тус төвийн барилгыг Мөрөн сумын “Сод эрдэм” ахлах сургуулийн зүүн талд барьж байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад орж 30 гаруй ажлын байр бий болох гэнэ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 7000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тоон үзүүлэлт байдаг бол 512 нь хүүхэд юм. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил эхэллээ |
Сэтгэгдэл бичих