Сүүлийн үед иргэд ухаалаг худгаар үйлчлүүлэх нь эрс нэмэгдсэн байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн үед иргэд худгаас ус авахаар дугаарлахаас татгалзаж ухаалаг худгаар илүү үйлчлүүлж байна. Гэвч зарим иргэд ухаалаг худгийн камерыг өөр тийш нь харуулж байгаад эвдэх, цонхыг нь хагалах зэрэг тохиолдол гарсаар байна.

Иймээс иргэдийг ухамсартай байж ухаалаг худаг иргэд, олон нийтийн өмч гэдгийг санаж ариг гамтай үйлчлүүлэх шаардлагатай байгааг Хөвсгөл Ус суваг компанийн захирал П.Лхагважав анхааруулж байлаа.
.jpg)
Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 цэгээр иргэдэд ундны ус түгээж байгаагийн дотор ухаалаг 13 худаг 24 цагийн турш ажиллаж байгаа юм. Ухаалаг худаг нь автомат горимтой учраас иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломжтой төдийгүй бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй картаа цэнэглэн усаа авах боломжтой аж.
Ш.Баярцэнгэл
| Ухаалаг худгийг зохистой хэрэглэхийг анхаарууллаа |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих