Хөвсгөл нуурын эрэгт 10 гаруй мянган иргэд амарч байна
2021-07-12 17:21:09, 3732

 Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган аялагчид  амарч байна. Тодруулбал  өчигдөр Намнангийн арын постоор  1942 тээврийн хэрэгсэлтэй 7154 иргэн нэвтэрч өмнөх өдрүүдэд ирсэн иргэд, орон нутгийн иргэдтэй нийлээд 10 гаруй мянган иргэд амарч, аялж байна.

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байгаа юм. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлж байгаа ажээ.

Б.Ганаа

 



Хөвсгөл нуурын эрэгт 10 гаруй мянган иргэд амарч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-18 22:39:30
    Зочин: ******** ******** hogoo hymgadaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-12 18:07:46
    Lxamaa: Tysgai hamgaalalttai gazarlyy nevterch bgaa humuusees hyraamj avah heregtei baisan yum gej bodoh yumdaa