Хөвсгөлд амралтын өдрүүдэд 30-40 мянган аялагч ирнэ
2021-07-09 01:02:13, 1890

Хөвсгөл аймгийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэнтэй холбогдуулан  ирэх амралтын өдрүүдэд 30-40 мянга орчим аялагчид ирнэ гэж үзэж байна. Тус аймгийг тэр дундаа Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Ялангуяа ирэх 7 хоногоос эхлэн олон хоногийн амралтын өдөр таарч байгаа учраас хоймор нутгийг олон иргэд зорин ирнэ гэж үзэж байгаа юм. Тэр дундаа Хатгал тосгонд  22000  аялаг ирнэ гэсэн урьдчилсан тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Коронавируст халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах шаардлагыг аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад тавьж мэргэжлийн байгууллагын төлөөлөл үүд хамтарсан хариуцлагын гэрээ хийн ажиллана. Ийм  эрсдэл  өндөр хүнд нөхцөл үүсэж болзошгүй байгаа цаг үед хүн бүр  хариуцлагатай хичээх хэрэгтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Гантуяа 



Хөвсгөлд амралтын өдрүүдэд 30-40 мянган аялагч ирнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0