Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд сумдын багийн дарга, цагдаа, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангиудыг үе шаттайгаар унаажуулах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах ажлын хүрээнд өнөөдөр 68 төрийн албан хаагч шинэ мотоциколоо гардан авлаа. Энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлаас 17 сумын 39 багийн Засаг дарга нарт 72.8 сая төгрөгийн, 15 сумын 17 байгаль хамгаалагч, 8 сумын цагдаа, 4 сумын сум дундын ойн ангиудад 55.1 сая төгрөгийн мотоцикл нийт 127.9 сая төгрөгөөр унаажуулах ажлыг хийж байгаа аж.
“Ийнхүү төрийн албан хаагчид шинэ унаатай болсноор төрийн үйлчилгээ түргэн шуурхай иргэдэд хүрэх боломж бүрдэж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л. Ганболд хэлж байлаа. Харин өнгөрсөн онд давхардсан тоогоор 14 сумын 25 багийн даргад, 11 сумын 34 багийн эмчид, сумын цагдаад 2, байгаль орчны улсын байцаагчид 1, Рашаант, Хатгал тосгоны ажлын албанд тус бүр 1 мотоциклыг хүлээлгэн өгчээ.
Б.Гантуяа
68 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ШИНЭ УНААТАЙ БОЛЛОО |
|
Сэтгэгдэл бичих