Цагдаагийн газрын алба хаагчдад компьютер, техник хэрэгсэл гардуулан өглөө
2021-07-06 16:50:54, 893

Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс аймгийн Цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 16 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, техник хэрэгслийн дэмжлэг үзүүллээ. Тус техник хэрэгслүүдийг аймаг, сумын удирдлагууд Цагдаагийн газрын албан хаагчдад гардуулан өглөө.

“Мөрөн суманд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь Цагдаагийн байгууллага болон төрийн байгууллагуудын ажлын хамтын ажиллагааны үр дүн” гэдгийг Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа тоног төхөөрөмж гардуулах үеэр онцолж байлаа.  Мөн тун удахгүй 80 сая төгрөгийн өртөг бүхий эргүүлийн 5 автомашин хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.

Б.Туяа 

 



Цагдаагийн газрын алба хаагчдад компьютер, техник хэрэгсэл гардуулан өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0