Хөвсгөл аймагт коронавируст халдварын нөхцөл байдал нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 1230 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын тохиолдол тус аймгийн 19 суманд тархсан нөхцөл байдал хүнд байгаа учраас аймгийн хэмжээнд баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ. Харин баяр наадмын өдрүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллээр наадмын тухай нэвтрүүлэг бэлтгэн иргэддээ хүргэх ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймаг баяр наадам тэмдэглэхгүй |
Сэтгэгдэл бичих