Хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 7 сарын 9 хүртэл сунгалаа
2021-06-28 22:18:30, 3305

  Хөвсгөл аймгийн Шуурхай штабын 35-р хуралдаан болж   6 дугаар сарын 29-өөс эхлэн зарим хязгаарлалтыг цуцалж энгийн горимд шилжүүллээ. Тодруулбал маргаашаас  эхлэн гуанз, ресторан, цайны газар, бараан зах, барилгын дэлгүүр, үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээ  зэрэг газрууд халдваргүйжүүлэлтийн дэглэмээ барьж энгийн горимоор ажиллаж эхэлнэ. Тус аймагт коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаа учраас  хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг  7 дугаар  сарын 9-ийг хүртэл сунгалаа.  Хүндэтгэх  шалтгаантай  буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд,  хүнс,  шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал, газар тариалантай холбоотой зорчих шаардлагатай иргэдийг аймгийн Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.   Харин  Мөрөнгөөс сумуудын  хоорондох зам нээж байгаа боловч   тухайн сум өөрсдөө коронавирусын  халдвараас шалтгаалан  дотоод зохион байгуулалт, хязгаарлалтын дэглэмээ өөрсдөө мөрдөж ажиллах боломжтой аж.  Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон хугацааг  ирэх сарын  9-ий өдрийг  хүртэл сунгасан байна.

Б.Ганаа


Хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 7 сарын 9 хүртэл сунгалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-30 11:51:52
    Зочин: Сумаас хотруу явмаар байна. Эргэж ирэхгүй гэсэн бичиг хийж өгөөд явийлдаа. Лайтайнбэ яасан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-30 11:50:55
    Зочин: Шинжилгээний бичигтэй хүмүүсээ ядаж гаргалдааа хулгайчуудаа. Буцаж энэ хараал идсэн аймагт чинь ирэхгүй болохоор зүгээр гарга плс та нараас болж хамаг аижл амьдрал дууслаа. Зүгээр энэ тэнэг шийдвэрээ цуцал. Оруулахгүй байхад л болох юман дээр юун гаргахгүй вэ, ядаж сумаас хот руу явах хөдөлгөөнийг зөвшөөрөөчдээээ хулгайчуудаа. Ажлаа хийж чадахгүй юмнууд хурдан энэ тэнэг шийдвэрээ цуцал.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 07:31:58
    Зочин: Энэ даогх нар юу бодож хот хоорондын зхмын хааж бна хотоос 150000'-170000₮авч ирж бна арай дэндэж бна эмиын сангаас эм авах гэхээр өчигдөриын бдлаар2700 авдаг эм 17950 болсон бна хчналтын алба эмиы сангуудаар хяналтаа хиыгээч арай дэндэж бнаэмийн сангуудад шалгалт хж зохих харижцлагыг нь тооцоорой ил тод байлгамаар бгм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 07:09:02
    Зочин: Orox xvmvvsiig n nam xorij garax xvmvvsiig n chuluutei gargaj boldgvi yum bx daa. Orj irj bga xvmvvsee l 14xonog tusgaarlax xeregtei shvv dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 06:36:06
    Зочин: Архи хориод нэмэр байгаа юмуу согтуу хүмүүс зөндөө л явах юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 23:13:43
    Irgen: Shuurhai shtabaas yaj zowshoorol awah we???
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 23:05:01
    Зочин: Чоно борооноор гэдэг болж байна зарим нь үхэл амьдралтай тэмцээд чадлынхаа хэрээр юу сайн тэр болгоныг хэрэглэхийн төлөө зүтгэж байхад арбитол эмийг зарим нь 10 ширхэгийг нь 30.0 мянган төгрөгөөр зарим нь 18.0 мянган төгрөгөөр зарж байна яарч тэвдсэн хүн хаана хямд нь байна гээд хайгаад явж чадахгүй үнэтэйг нь аваж байна мэргэжлийн хяналт хяналт шалгалтаа хиймээр байна арай дэндүү байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 22:48:39
    ??????: Зуднаар юу зоолно билээ.хот аймаг хоорондын зардал 150000.дар шинжилгээ нь 98000.түргэвчилсэн 25.0 гэчихээр туссан хүн болгон шинжилгээ өгч чадахгүй халдвараас тарахаар үхэж дуусах юм бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 22:44:17
    Malchin: Zuw shiidwer bolowch bas ereentei baraantai l haragdaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 22:34:51
    ?????: даргон дээрээс Хөвсгөлрүү нэг хүнийг 150 000 зардлаар авч явж байна. энэ нийтийн тээвэр явахгүй болсон ард иргэдэд хүндээр тусаж байна даа.