Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгийг олгож эхэллээ
2021-06-28 17:58:49, 1040

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх төсөл сонгон шалгаруулах ажлын баг энэ сарын 10-15-ны хооронд  хуралдаж сонгон шалгаруулалтыг хийжээ.

Тус газарт нийт  281 төсөл ирснийг хөтөлбөр, хөтөлбөрөөр нь ангилан тодруулбал,  “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох  арга хэмжээнд хамрагдахаар 78 хувиараа хөдөлмөр эрхлэгч төслөө ирүүлжээ. Үүнээс 45 иргэний төслийг  210  сая төгрөгөөр, малжуулах арга хэмжээнд хамрагдахаар 52 залуу малчин  төслөө ирүүлснээс 24 залуу малчин өрхийн төслийг 113 сая төгрөгөөр дэмжих шийдвэр гаргасан байна.   

“Нийтийг хамарсан ажил” арга хэмжээнд хамрагдахаар 17 сум төслөө ирүүлснээс 15 сумын 17 төслийг дэмжин, 168 түр ажлын байрны цалингийн урамшуулалд 45 640 000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдахаар 102 хувиараа хөдөлмөр эрхлэгч төслөө ирүүлснээс 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэний төслийг 84 сая төгрөгөөр дэмжихээр болжээ.                                                                             

“Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдахаар 30 өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг ахмад төслөө ирүүлснээс 11 ахмадын төслийг 33 сая төгрөгөөр дэмжих шийдвэр гаргасан байна.

Б.Ганаа



Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгийг олгож эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 18:39:04
    bymbadalai: 24 chgshg 5 tusul shalgarana gcheed odoo ygaad 24 bolchwoo